Захирлын мэндчилгээ
Эрхэм хүндэт харилцагч, хамтран ажиллагч та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Манай компани 2012 оноос эхлэн тасралтгүй үйл ажиллагаа явуулж үйлчлүүлэгч харилцагч та бүхэнд олон улсын түвшинд нийцсэн тээвэр логистикийн цогц үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэж үйлчилж байна. Мөн үйлчлүүлэгч, бизнес түнш, хамтран ажиллагсдынхаа итгэлийг алдалгүй урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлж шударгаар өрсөлдөх зарчмаар улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахын төлөө манай хамт олон санаа зорилгоо нэгтгэн ажилладаг бөгөөд цаашид бид эрхэм харилцагч та бүхнээ дэлхий нийттэй холбогч гүүр байж, эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж, хамтдаа хөгжинө гэдэгт итгэл дүүрэн байна.
Удирдлагын баг
Компанийн танилцуулга
Олон улсын тээвэр зуучлалын "Сантранс Ложистикс" ХХК нь 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд гаалийн зуучлал болоод олон улсын стандартад нийцсэн хамгийн хямд, түргэн шуурхай, аюулгүй, даатгагдсан ачаа тээврийн үйлчилгээг дэлхийн хаанаас ч зохион байгуулан мэргэжлийн өндөр түвшинд амжилттай гүйцэтгэж байна.
Бидний туршлага

Бидний Алсын Хараа